Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: УИХ-ын гишүүн Д.Ганбат та, бүхэл бүтэн улс төрийн намыг тоглоомын нам гэж хэлж болохгүй. Хариуцлагатай байгаарай. Энэ парламентын алдаа нь үнэн шүү дээ. Тодорхой дөрвөн заалтаас нэгийг нь авч үлдээд гурвыг нь оруулчихсан. Зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж байгаа. Үүнийг нь би чуулган дээр асуусан. Үүнд хэн ч тайлбар өгөөгүй шүү. Та бүхэн Х.Баттулгатай ямар тохироотой байсныг нь мэдэхгүй. Ардчилсан намынхан та нар нэг хүний төлөөх нам юм уу, Монголын ардчиллын төлөөх нам уу гэдгээ тодорхой хэлээрэй. Зарчим хууль, дүрэм ярихаар хувь хүн рүү халдаж болохгүй. Үндсэн хуулийн цэц дээр асуудал байна. Ерөнхийлөгч энэ асуудлыг хэлэлцэхгүй гэдэг дээр маш их нөлөө орсон. Хуралдааны танхимд маш халуун үйл явдал өрнөсөн. Гэхдээ маш эрүүл мэтгэлцээн болсон.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: Үндсэн хуулийн баталж байхад Ц.Бямбацогтоо, чи Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой гэж байсан. Өнөөдөр Цэц ингээд шийдчихлээ гэх юм. Дандаа буруугаа бусад руу чихдэг. Бусдын гараар могой бариулдаг. Энэ цэвэр Ардын намын лобби. Бага суудлын хуралдаан болж байхад гурван хүний нэгийг нь татаж ирж өөр хүн оруулаад, дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг өөрчилсөн. У.Хүрэлсүх гэдэг нэг хүнд зориулсан шийдвэр гэж байгаа юм. Цэцийн дүгнэлтийн ямар шуурхай оруулж ирдэг болчихсон юм.Та нар Х.Баттулгыгаа дарж байгаад У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод амар сайхандаа жаргах нь дээ. Ингэж өрсөлдөгчөө хууль бусаар гаргах юм бол өрсөлдөөн явуулах хэрэг байгаа юм уу.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Хэнийг сонгох сонгохгүй вэ гэдгээ ард түмэн өөрсдөө мэдэг. Бүтэн жилийн хугацаанд хэнийг сонгохоо бэлдчихсэн байсан шүү. Тоглоомын нам гэдэг чинь үнэн. Дагуулах намтай болох гээд МАН үзээд байгаа. АН-ыг ч гэсэн хоёр хуваачихсан. Энд үнийг нь ярихгүй бол хаана ярих вэ.
| Н.АЛТАНХУЯГ: Х.Баттулгыгаа дарж байгаад У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод амар сайхандаа жаргах нь |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |