• Өнөөдөр 2025-03-14

Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлт гаргана. Дараах байнгын хороод хуралдахаар төлөвлөөд байна. 
 
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Эх Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт.
  • Түүнчлэн өнөөдөр Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана. Хуралдаанаар Оюутолгойн гэрээ, Байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох.юм.

Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188