• Өнөөдөр 2025-05-15

МАН: Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа

2021-04-19,   1040

МАН-аас Ерөнхийлөгчийн захирамжтай холбоотой мэдэгдэл гаргалаа. Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь  Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг  зөрчиж байна" гэлээ.
 
 УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан үйлдэл нь нэг хүний дарангуйлал тогтоох гэсэн үйлдэл байна.  Хууль зөрчиж байгаа нь дангаараа ноёрхох гэсэн үйлдэл гэж харж байна" гэсэн юм.
 
УИХ-ын  гишүүн Б.Энхбаяр "Төрийн тэргүүн улс төрийн намаас түдгэлздэг. Энэ нь Ерөнхийлөгч нийт ард түмний эв нэгдлийг илэрхийлж, аль нэг улс төрийн хүчний тал орохгүй байхыг зааж өгдөг юм. Монгол Улсын төрийн тэргүүн захирамж гаргадаггүй. Улсын дээд шүүхэд Ерөнхийлөгч хүсэлт өгдөг Үндсэн хуулийн эрх зүйн орчин байхгүй. Шүүхийн тухай хуульд төрийн тэргүүн шүүх эрх мэдэлд шууд нөлөөлөхийг хориглосон заалт тусгасан" гэв.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор тангараг өргөдөг. Өнөөдрийн Ерөнхийлөгчийн хийсэн үйлдэл нь Ерөнхийлөгчийн тангаргаасаа буцсан үйлдэл боллоо. Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамж гаргалаа. Үүнийгээ Дээд шүүхэд хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар  зүйл заалтыг МАН өөрийн дүрэмдээ тусгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Захирамжийг дотоод асуудлын хүрээнд буюу, шуурхай ажлын хүрээнд гардаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргана гэж Үндсэн хуульд заасан. Энэ зарлиг нь хууль зөрчвөл УИХ хүчингүй болгож байгаа юм. Ерөнхийлөгч захирамж гаргаж байгаа нь зарлигаас зайлс хийж байгаа үйлдэл гэж харлаа. Ерөнхийлөгчид олгосон эрх мэдлийг хэнтэй харилцах талаар хуульд тодорхой зааж өгсөн. Үүнийг бид улс төрийн зорилготой гэж харж байна. Ерөнхийлөгчид ийм эрх байгаа мэтээр ойлгуулж болохгүй. Өөрт байгаагүй эрх мэдлээ хэтрүүлэн эдэлж байна. Төрийн тэргүүн эв нэгдлийг хангах хэрэгтэй" гэлээ. 

 


МАН: Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 08:02:03
    Зочин: Ерөнхийлөгчийн зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 22:38:30
    Zochin: MAN suntugei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 22:13:15
    zochin: MAH-han zasaglaliin salaa mochiriig burduuldeg shuuh zasaglaliig ih hural karmandaa hiichiheed, erh zuit toriin orshin togtnoh undsiig undsen huuliin bus argaar oorchiloh gej ulairch baihad, duugai haraad suuh bsan yum bh daa. Yadaj suuliin hoyor jild, gadnaas handivaar orj irsen mongonoos yadaj uushig orloh apparat avchih setgelgui, yadardan ard tumniihee itgeleer toglochihood, gants hunii erh ashgiig hamgaalahiin toloo uls toriin deglemiig undseer ni oorchiloh gej sanaaarhaj bgaa ni tegeed zov yum uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 22:02:28
    Зочин : МАН хуулийг яаж завхруулдагыг яруу тодоор харуулсаар бгаа билэээ. Шангаа хүртэнэээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188