• Өнөөдөр 2025-05-15

Л.БАТТӨР: ХӨСҮТ-ийн хамт олныг минь тайван байлгах боломж байна уу

2021-04-19,   751

ХӨСҮТ-ийн 10 орчим эмч, ажилтан гуравдугаар сарын 4-нөөс эхлэн иргэдээс 60-80 мянган төгрөгөөр шинжилгээ авч, сөрөг гэх хариуг гаргаж өгдөг байсан, ТЕГ-аас үүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
 
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЕГ, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХӨСҮТ-д ажиллаж, нэгжлэг хийсэн. Шалгалтаар ХӨСҮТ-ийн хэчнээн ажилтан энэ хэрэгт холбогдсон, хэдэн төгрөг завшсан, хэдэн иргэний шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэдгийг тогтооно. Одоогийн байдлаар шалгалтын хариу гараагүй бөгөөд ХӨСҮТ-ийн нэр бүхий ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авч байгаа гэх мэдээлэл гарсан.
 
Тэгвэл үүнтэй холбоотой ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.  Тэрбээр "Ажлын ачаалалтай цаг үед ХӨСҮТ-ийн хамт олныг минь тайван байлгах боломж байна уу. Үндсэн ажлаасаа биш цахим мэдээллээс ажлын байрны дарамт үүсэж байна. Хуулийн байгууллага гэм бурууг эцэслэн тогтооно" хэмээн нийтэлсэн байна.

Л.БАТТӨР: ХӨСҮТ-ийн хамт олныг минь тайван байлгах боломж байна уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 17:55:28
    ЗОЧИН: УРЬД ДАРГА НАРЫГ ТА НАР Л ШАНТААЧЛААД БАЙГАА БИЗДЭЭ. МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР УДИРДУУЛАХ ХЭРЭГТЭЙ НАС БАРАЛТ ӨДӨР БҮР ГАРЧ БАЙНА. АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 17:52:52
    H: LAA
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188