Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай мэдэгдэл хийж байна. Тэрбээр "Төрийн эрхийг баригч МАН нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанад мөрдөгдөх ёстой төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоо нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын Үндсэний язгуур ашиг сонирхлоо хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуульд захирагдаж, хараат бусаар үйл ажиллагаа явуулах төрийн байгууллагын үүрэг зорилгыг гажуудуулж байна.
Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан. Үндэсний эв нэгдлийг задлан бутрагасан, улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт дахь чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагааг явуулах болсон. Тиймээс Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 10 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 32 дугаар зүйлийн 2, 33.1 7.1, Улс төрийн намын тухай хуулийн 4.4.2 Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3,4,6, 8.2 дугаар заалт зэргийг үндэслэн МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай" гэлээ. Улс төрийн намын тухай хуулинд зааснаар бол улс төрийн намыг тараах, татан буулгах эцсийн шийдийг Улсын Дээд Шүүх гаргадаг юм байна.
| ШУУРХАЙ: Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА МАН-ыг тараах тухай захирамж гаргалаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |