• Өнөөдөр 2025-08-13

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлжээ

2021-04-19,   744

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт Дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
 
Улмаар Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэсэн юм. Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэрээ өнөөдөр УИХ-д хүргүүлжээ.
 
УИХ 24 цагийн дотор хүлээж авах эсэхээ хариу мэдэгдэнэ. Ингээд хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэх юм. Үүгээр УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм.

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188