• Өнөөдөр 2025-05-15

Осолд орсон Б.Пүрэвдорж гишүүн гэртээ байгаа гэв

2021-04-19,   1335

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр шөнө “Ниссан тиана” загварын автомашин жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргасан талаар мэдээлсэн. Тэрбээр тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна.
 
Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл өгчээ. Тус дуудлагын дагуу  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км зам туулан 22:58 цагт очиж “Ниссан тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл түүний биеийн байдал ямар байгаа талаар эх сурвалжаас тодруулахад "Б.Пүрэвдорж гишүүн гэртээ байна гэж надтай утсаар ярьсан. Хөл хорионы үед Бүлгийн хурал болохгүй гээд гэртээ байгаа гэсэн. Осолд орсон гэдэг мэдээллийг харсан. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна" гэх тайлбарыг өглөө.

Осолд орсон Б.Пүрэвдорж гишүүн гэртээ байгаа гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 02:00:05
    бат : Тэр шөнө нь 400,000 т-өөр торгоод 1-жил эрхийг нь хасчихсан гээд байсан биз дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188