УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймагт очсон бөгөөд тусгаарлагдалгүй намын гишүүдтэй уулзалт хийсэн гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд түгсэн. УОК-оос улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, зайлшгүй шардлагатай иргэд болон хүнс, ачаа тээврийн машиныг хот хооронд зорчуулж байгаа. Тиймээс "УИХ-ын гишүүн олноороо хөдөө орон нутагт зорчлоо" хэмээн иргэд шүүмжлээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг цахим хаягаараа дамжуулж тайлбар хийлээ.
Тэрбээр "Өчигдөр олон нийтийн сүлжээгээр надтай холбогдуулан худал мэдээлэл нэлээд сэвэх шиг боллоо. Уучлаарай, өндөр настай ээжий маань жаахан тэнхээрхээд, яаравчлан ирэхдээ УОК, АОК-ын бүх шаардлагыг биелүүлээд, баахан хүмүүс дагуулж ирэх байтугай жолооч ч үгүй өөрөө машинаа барьж ирсэн. Настныхаа биеийг тогтворжихоор хот руу нарийвчилсан үзлэгт авч явах санаатай чимээгүйхэн хүлээж байна. Юун намын хурал, юун дагуулж явдаг хэвлэлийн багтай мантай. Хувийн асуудлаа арга буюу бичиж тайлбар тавиад сууж байгаадаа харамсаж байна. Тэр тусмаа намайг ямар шалтгаанаар ирснийг мэдсэн нутгийн залуус, зарим нөхдүүд хүртэл улайран сэвж байгааг хараад гуниг төрж байна. Аймагт ирснээс хойш хоёр ажлыг утас, цахимаар амжууллаа.
Хоёрдугаарт, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Оюунтүвшингээс хүсэлт тавьсны дагуу Эрүүл мэндийн сайд, ЭМДЕГ-ын дарга нартай утсаар ярьж, Архангай дахь Ковидын нөхцөл байдал, эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас яаралтай шийдүүлэх талаар ойлголцолд хүрлээ. Ийм л байдалтай байна. Халдварт өвчин хурдан илааршиж, ханиадгүй цаг ирээсэй, хамаг монголчууд бие биенээ хардаж сэрдэн хэмлэдэггүй сайн цаг дөхөөсэй" хэмээжээ.
| Ё.БААТАРБИЛЭГ: Өндөр настай ээж минь тэнхээрхээд Архангайд ирэхдээ УОК, АОК-ын шаардлагыг биелүүлсэн |
|
Ш.БАДАРЧ:Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ байлаа
2026-05-23 07:05:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-05-23 07:00:44
“ГАЛЗУУ ЮРА”
2026-05-23 07:00:03
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-23 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-23 07:00:00
ӨМГӨӨЛӨГЧ Д.ЦЭНД-АЮУШ: СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 23-ХАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ “ДОХ”-ТОЙ ХЭМЭЭН ГҮТГЭГДЭН НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ
2026-05-23 07:00:00
Будапешт хотноо олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2026-05-22 16:02:59
Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо
2026-05-22 13:31:26
Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв
2026-05-22 10:56:41
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ
2026-05-22 10:43:11
2026-05-22 10:25:56
2026-05-22 10:08:01
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-22 07:00:52
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |