• Өнөөдөр 2025-05-15

УОК: Гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг тусгаарлах байранд татан авна

2021-04-16,   536

УОК өнөөдөр 18:00 цагт цахимаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 
 
Үүнд: 
 
- Коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор  АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай Эрүүл сайдын саналыг дэмжлээ.
 
- Нийслэлд хүн амын дунд халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдлээ. Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спортын заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрт бүрдүүлэхээр боллоо.

УОК: Гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг тусгаарлах байранд татан авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188