Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар энэ сарын 11-ний өдөр цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн билээ. Тэрбээр "УИХ-ын нэр бүхий гишүүн түүнийг байнга дарамталдаг. Хамт хоол идэх үеэрээ хүчирхийлэхийг завдсан" хэмээн мэдээлж байлаа. Тэгвэл өнөөдөр энэ талаараа цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж, тухайн гишүүний нэрийг нийтэд ил зарласан юм. Тэрбээр "Би 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй уулзаж танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзад “Б.Сүндэръяа гэж энэ эмэгтэйн зургийг харсан. Чи энэ найзтайгаа уулзуулж өгөөч” гэдэг байсан юм билээ. Надтай ч уулзъя гэхэд нь би удаа дараа татгалзсан. Одоогоор би дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Өргөдөл, гомдол дээрээ маш тодорхой тусгасан байгаа. Сонгууль дөхөхөөр л намайг ярьдаг гэдэг учир би тодорхой мэдээллэхгүй. Ц.Анандбазар намайг нандин нууцаар минь барьцаалсан. Би хэнд ч юу ч хэлж чадалгүй явсаар өнөөг хүрсэн. Дахин ингэж дарамт, шахалт дунд байж чадахгүй гэж шийдсэн учраас л өргөдөл, гомдлоо гаргаж байна. Эхлээд намайг маш их бүдүүлэг, хараалын үгсээр дарамталдаг байсан.Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд орж байсан насанд хүрсэн эмэгтэй хохирогчид ч мэдүүлэг өгөөд байгаа. Зөвхөн сүүлийн 20 жилийн хугацаанд гэхэд Ц.Анандбазар гишүүнд хүчирхийлүүлсэн гэх гомдолтой байгаа 1000 гаруй эмэгтэй байгаа" гэсэн юм.
Тэгвэл Булган аймгаас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Анандбазарыг эгүүлэн татах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл ярилцсан гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд тодорхой заасан байдаг.
| МАН Ц.Анандбазарыг эгүүлэн татах уу |
|
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
2026-07-26 13:55:34
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2026-07-26 13:25:06
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2026-07-26 13:14:43
Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-07-26 13:14:04
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-26 07:00:00
А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2026-07-26 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-26 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-07-26 07:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-07-26 06:00:00
ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
2026-07-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |