• Өнөөдөр 2025-05-13

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн хугацааг сунгалаа

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор тэдний орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлын Улсын дээд шүүх зохион байгуулж буй. Тухайлбал, Цэцийн хоёр гишүүний оронд тоонд 13 хүн нэр дэвшиж, Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Тэднээс Дээд шүүхийн шүүгчид Ж.Эрдэнэбулганы нэрийг дэвшүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэнээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм. Харин бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонгын оронд томилох гишүүнийг дахин сонгон шалгаруулахаар болсон билээ. 
 
Тэгвэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг дөрөвдүгээр сарын 29-ний 17:30 цаг хүртэл сунгах шийдвэрийг Дээд шүүхийн Тамгын газраас гаргажээ.
 
 

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн хугацааг сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188