• Өнөөдөр 2025-06-17

А.Эрдэнэцогт: Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг шүүхэд өгсөн

2021-04-10,   741

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцрохдоо "Нэгдүгээр сарын 21-нд УОК-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал цуглааныг Ерөнхийлөгч зохион байгуулж, жагсагчдыг өдөөн хатгасан" гэж мэдэгдсэн. Энэ нь баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд санаатайгаар тараасан, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэж үзэж шүүхэд хандсан байна.
 
Нэхэмжлэлийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт өчигдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны иргэний хэргийн шүүхэд хүлээлгэн өгсөн юм.
 

Хуульч А.Эрдэнэцогт “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан мэдээллийг санаатайгаар тараасан. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмэн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж тайвнаар хийсэн жагсаалыг улс төржүүлсэн. Цаашид ч ийм үйл ажиллагааг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэх худал мэдээллийг зориуд тараасан. Үндэслэлгүй худал мэдээлэл тарааснаас хойш хоёр сар өнгөрсөн ч Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрийн хэлсэн үгийн үнэн зөвийг баталж нотлолгүй алга болсон. 

 
Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг 60 хоногийн хугацаанд хянан, хариу тайлбар өгөх ёстой" гэсэн юм.
 
 


А.Эрдэнэцогт: Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг шүүхэд өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-11 01:17:27
    эмээ: Ерөнхийлөгч өө! Одоо бид чинь хэрүүл тэмцэлгүй амгалан тайван дархлаагаа дамжээд төр засагтаа баярлаад сайхан амьдармаар байна. Та үлгэрлэж болох уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-10 20:13:36
    зочин: хуцнадаа ёстой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188