• Өнөөдөр 2025-05-14

Б.Энх-Амгалан: Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа

2021-04-09,   1238

УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар өнөөдөр ҮАБЗ мөнгө оруулж ирсэн асуудал болон өмгөөлөгч Н.Баасанцогттой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Шүүхийн хуулийн шинэчлэл гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр хэн нэгнээс хараат байдлаар ажилладаг гэх мэдээллүүдэд үндэслэж, шударга бусын хонгил байна хэмээн тэд мэдээллээ. 
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Гуравдугаар сарын 16-нд бид нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой мэдээлэл өгсөн. Энэ талаараа бид Улсын ерөнхий прокурор болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга, ЦЕГ-т хүсэлт хүргүүлсэн. Энэ талаар бидэнд прокуророос мэдээлэл өгөх боломжтой гэдэг бичиг ирүүлсэн. Мөн ЦЕГ-аас хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар нэр бүхий шүүгч нарт холбогдох  баримт тогтоогдсон тул хэргийн харьяаллыг шилжүүлсэн байна.
 
Мөн өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар АТГ-аас бидэнд мэдээлсэн" гэлээ.

 


Б.Энх-Амгалан: Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188