• Өнөөдөр 2025-06-17

Д.Ганбат: Ардчилсан нам засагладаг гурван аймагт халдвар гараагүй байна

2021-04-09,   581

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас иргэдийн ажлын байр, амжиргааг хамгаалах төлөвлөгөөг хоёрдугаар сард танилцуулсан. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш тогтвортой байгаа нь эдийн засгийн сөрөг үр нөлөө гараагүй гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгжид бага хүүтэй зээл олгож байгаа нь инфляцын дарамтыг бууруулна" гэв.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. 
 
УИХ-н гишүүн Д.Ганбат: Коронавирусийн өмнөх дэлхий ертөнц хуучин хэвэндээ орохгүй гэсэн судалгааг мэдэж байгаа байх. Гэтэл төр засгийн гаргаж байгаа мөнгө, хийж байгаа ажил их муу байна. Танилцуулгад Ерөнхий сайд бас л алга. Ардчилсан нам засагладаг гурван аймагт халдвар гараагүй байна. Бусад аймгийнхан хариуцлагагүй ажиллаж байна. Одоо хөл хорионы хугацаанд юу хийх вэ. Вакцинжуулалтыг идэвхжүүлнэ гэнэ. Нөөц бололцоо байгаа юм уу.
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа нь өөрөө арга хэмжээ. Эхний вакцины дараа ийм арга хэмжээ авахгүй бол вакцин үр дүнгүй болно. Хөл хорио эхний тунгийн хамгаалалт болно гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Д.Ганбат: Ардчилсан нам засагладаг гурван аймагт халдвар гараагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-09 20:14:32
    ИРГЭН: ЭНЭ ШЭЭС БААСААР ДҮҮРЭН БИДОНЫГ ҮТЭР ЗАЛУУЛЪЯ БАЯНХОНГОРЧУУД ИЙМ СҮГ СОНГОСОНДОО ИЧДЭЭД НҮҮР ХИЙХ ГАЗАР ОЛДОХГҮЙНЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-09 12:09:29
    зочин: Ганбатаа! Чамайг хармааргүй, бас сонсмооргүй байна. Чамд хийх ажил олдохгүй бол согодог зохиол унш. Америкийн эмгэнэлт явдал. Зохиолчийг нь мэдэхгүй бол асуугаарай.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188