• Өнөөдөр 2025-06-17

Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс эргүүлэн татуулах ёстой

2021-04-08,   623

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг эргүүлэн татах УИХ-ын тогтоолын төслийг  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн А. Адъяасүрэн "Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа БНСУ-ын “Korean air” компанийн онгоцоор зорчих үедээ үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрсэн. Түүний энэ үйлдлийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гэж үзэн тус улсад саатуулан, их хэмжээний мөнгөөр торгуулж байсан. Тухайн үед ердөө Цэцийн даргаас чөлөөлөөд өнгөрсөнд шүүмжлэлтэй хандаж Цэцийн гишүүний албан тушаалаас нь нэн даруй чөлөөлөх ёстой гэж гишүүд дүгнэлээ. Цэцийн дарга болон гишүүд хууль зөрчсөн, мөн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон бол УИХ эгүүлэн татаж болно гэж хуульд заасан. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай тогтоолын төслийг боловсруулсан. 
 
УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд 1.6 сая эмэгтэйчүүдийн эрхийг хаД.Одбаярыг Цэцийн гишүүнээс эргүүлэн татуулнамгаалж, ёс зүйн ноён оргил болсон Үндсэн хуулийг олон улсад гутаан доромжилсон ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт ёс зүйн хариуцлага тооцохыг уриалж байна. Эмэгтэйчүүдийг гутаасан түүний энэ үйлдлийг МАН мартсан ч монголын төдийгүй олон улсын хэвлэлүүд мартаагүй.  Тиймээс түүнд хариуцлага тооцохыг уриалж байна." гэсэн юм. 
 
 

Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс эргүүлэн татуулах ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188