Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Долдугаар сарын 1 гэхэд иргэдээ вакцинжуулахаар төлөвлөсөн. Гэхдээ дэлхий дахинд эхний болон хоёр дахь тунгийн хороонд халдвар авах эрсдэлийг тооцож, хөл хорио тогтоож байна. Монголчууд бид үүнийг анхаарч хөл хорио тогтоох хамгийн том үндэслэл гэж үзэж байна. Вакцинжуулалтын татан авалтын хугацаа тодорхой болсон. Бид Израйль Улсын жишгээр явах хэрэгтэй. Вакцинд хамрагдсан иргэдээ хамгаалах нь хамгийн зөв арга гэж энэ шийдвэрээ гаргаж үзсэн. Эхний тунд хамрагдсан иргэд 18-20 хоногийн дараа дархлаажуулалт тогтоно гэдгийг сайн бодоорой. Тиймээс УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газар дэмжсэн.
Тиймээс дөрөвдүгээр сарын 10-25 хүртэл улаан түвшинд шилжүүлж хатуу хөл хорио тогтоохоор болсон. Хөл хорио тогтоохгүй байх бүх арга хэмжээг бид авч байгаа. Хэсэгчилсэн хөл хорио тогтоохгүй байх арга хэмжээ авсан. Хөл хорио сүүлийнх байгаасай гэж хүсэж байгаа. Хөл хорио тогтоож байгаа учраас эдийн засгийн эргэлтийг зогсоож, дэмжлэг үзүүлэхгүй байж болохгүй. Тиймээс иргэн бүрд хөл хорио тавьсны нөхөн төлбөр буюу иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор боллоо" гэлээ. Иргэдэд өгөх 300 мянган төгрөгийн санхүүжилтийг Төрийн санд төвлөрсөн нэг их наяд 26.5 тэрбум төгрөгөөс олгохоор болжээ. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх хөрөнгө аж.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор боллоо |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |