• Өнөөдөр 2025-06-17

ШУУРХАЙ: УОК энэ сарын 10-25 хүртэл хөл хорио тогтоох санал гаргажээ

2021-04-08,   751

УОК-ын хуралдаан өнөөдөр 11:30 цагт эхэлж, хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл энэ хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох санал дэмжигдэж, Засгийн газарт танилцуулахаар болжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гарсан байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагт эхэлсэн бөгөөд УОК-ын саналыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гэнэт хөл хорио тогтоож болохгүй. Урьдчилсан мэдэгдэх ёстой" гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан билээ.


ШУУРХАЙ: УОК энэ сарын 10-25 хүртэл хөл хорио тогтоох санал гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188