• Өнөөдөр 2025-06-17

О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөн барьлаа

2021-04-08,   519

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сонгуульд олонхын санал авч, ялалт байгуулсан О.Цогтгэрэлийг намын даргаар  бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд 13 мянган хуудас бүхий албан бичгээ хүргүүллээ. 
 
Уг албан бичигт намын даргын сонгуульд оролцсон 70 гаруй мянган гишүүний гарын үсэг бүхий материалыг хавсаргажээ.  Улсын дээд шүүх албан бичгийг хянаад О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг 14 хоногт шийдвэрлэх ёстой юм.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "МАН бусад намуудыг тэгш өрсөлдүүлэхгүй байх арга хэмжээг авсаар байна. Улс төрийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг та бүхэн харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байна. УИХ-д суудалтай намууд нэг гараан дээрээс тэгш эрхтэйгээр өрсөлдөх ёстой. Гэтэл эрх баригч МАН нэг гараан дээрээс өсөлдүүлэхгүй байх арга хэмжээнүүдийг авч байгаад харамсч байна. Өнөөдөр өгсөн материалыг дээд шүүх цаг хугацаанд нь шийдвэрлэж, дараагийн улс төрийн арга хэмжээнүүдээ авах болмжоор хангана гэдэгт итгэлтэй байна" гэлээ

О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөн барьлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188