• Өнөөдөр 2025-06-17

Д.Ганзориг: Амиа алдсан цэрэгт ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөн дүнг олгох байх

2021-04-06,   1545

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсож байна. Үүнтэй холбоотой Хүний эрхийн дэд хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн П.Анужин: Хохирогчийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор, оршуулгын зардал олгоно гэж байгаа. Энэ хэдэн төгрөг вэ. Энэ сайхан залуугийн ар гэрт улс өртэй. Насаараа тэтгээд явсан ч яах вэ дээ. Амьдралд нь тааруулж хариулж хэлж байгаа юм уу. Холбогдох улсууд гээд ялаа эдэлнэ гэх юм. Хэн хэн ял эдлэх юм. 
 
ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг: Мөнгөн дүнг би мэдэхгүй байна. Ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөн дүн байгаа. Хүний амийг мөнгөөр хэмжих нь буруу. Манай хууль эрх зүйн орчин ийм байна. Холбогдох хүмүүс гэдэгт салаан захирагч болон холбогдох удирдлага ангийн хоногийн харуул манаанд гарч байсан бие бүрэлдэхүүнийг төрийн албанаас чөлөөлсөн. 

Д.Ганзориг: Амиа алдсан цэрэгт ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөн дүнг олгох байх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188