Төрийн тэргүүн нар 2021 онд тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндийг харилцан дэвшүүлж, ойн хүрээнд хоёр тал олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг сайшаав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, ойн хүрээнд сансрын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невскийн одон”-гоор шагнасан гэдгээ хэллээ.
Талууд уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгдэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн тухай хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтарсан тунхаглалыг ойрын үед гаргахаар тохиролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын эрдэмтэд коронавируст цар тахлын халдварын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд баяр хүргэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад вакцин нийлүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр илгээсэн захидлыг хүлээн авсан гэдгээ хэлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон монголын талаас ирүүлсэн бүх хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга вакцинтай холбоотой Монгол Улсын Засгийн газрын хүсэлтэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлж, “Sputnik V” вакцины нийлүүлэлтийг түргэвчлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны түүхэн харилцааны онцгой ач холбогдлыг харгалзан үзэж, Монгол Улсад тэргүүн ээлжинд вакцин нийлүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-ын талд тавьсан “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал, түүнийг хэрэгжүүлэх боломжуудын талаар талууд санал солилцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын хэсэг гаргахаар болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойрын үед биечлэн уулзах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
| Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |