УИХ-ын чуулганы хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай ажлын хэсэг мэдээлэл өгч байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: Оюутолгойтой холбоотой асуудлаар нэг ойлголттой болох ёстой. Цаг гаргах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, 2018 онд 350 орчим тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлээд Монгол Улсыг Рио Тинто Лондонгийн шүүхэд өгсөн гэж байгаа. 2020 онд мөн 650 тэрбум төгрөгийн татварын зөрчил тавьсан. Монгол Улсад Лондонгийн шүүхэд төлөх татвар өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийн материал дээр 2020 оны зөрчлөө төлсөн гээд байна. Хоёрдугаарт, Дубайн гэрээг би ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гарсан. Ингэхдээ Ч.Сайханбилэг сайдын гурван захирамжийг хүчингүй болсгосон байна. Тэгэхээр Дубайн гэрээ хүчингүй болчихсон юм биш үү. Манайд хамгийн хохиролтой нь Дубайн гэрээ. Бид Рио Тинтод сөрөг нэхэмжлэл гаргах хэрэгтэй.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР: Өнөөдрийн байдлаар Оюутолгойд ногдуулсан татварын Монгол Улсад оруулж ирсэн нийт дүн нэг их наяд 26 тэрбум төгрөг байна. 2018, 2020 онд тавьсан акдуудын дүнгээр ийм татвар төлөгдсөн. Дубайн гэрээтэй холбоотой асуудал 92 дугаар тогтоолын хоёр дахь заалтаар өөрчлөхийг 2019 онд Их хурал үүрэг болгосон. Хэлэлцээрийг эхэлснээс хойш өнөөдөр Дубайн гэрээг цуцлах нөхцөл байдал нилээн үр дүнтэй явж байна. Засгийн газрын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа.
| "Оюутолгойд ногдуулсан татварын Монгол Улсад оруулж ирсэн нийт дүн нэг их наяд 26 тэрбум төгрөг байна" |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |