• Өнөөдөр 2025-06-17

Х.НЯМБААТАР: Насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архины хамааралтай байна

2021-04-01,   630

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архи үйлдвэрлэж буй компаниуд төрийн сүлд, бэлгэ тэмдэгтэй архи үйлдвэрлэж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Дэлхий дээр бид Чингис хаанаараа бахархдаг ард түмэн. Гэтэл энэ түүхт хүний зураг хөрөг, нэртэй архи үйлдвэрлэж, хүнийг хогийн сав руу хаяж байна. Энэ асуудлыг хуульд тусгаж өгсөн үү. Төрийн соёмботой архи хүртэл үйлдвэрлэсэн. Өнөөдөр манай улсад хорт хавдраар маш олон хүн нас барж байна. Архидан согтууралтын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж байна.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Манай улсад насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архины хамааралтай байна. Манай улсад архины донтой болсон 10 мянга гаруй хүн бий. Гэтэл албадан эмчилгээний ор 200 хүрэхгүй. Хуулийн гол агуулга бол архидан согтууруулах донтой тэмцэх Засгийн газрын сан байгуулах. Мөн бүтээгдэхүүний загвар дээр тодорхой шаардлагуудыг тавина. Ер нь бол цаашид төрийн бэлгэ тэмдэг агуулсан загварыг батлуулахгүй байхад анхаарна.
 
 

Х.НЯМБААТАР: Насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архины хамааралтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188