УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр суллагджээ. Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэв.
Тэрбээр “Та бүгд сайн байна уу. "Улс төрийн хорион"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” гэжээ.
Түүнийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-тай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон. Түүний өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж, Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял болгон бууруулж, шийдвэрлэсэн билээ.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа цагдан хорьсон. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсны дараа сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлдэг. Тэгвэл Н.Номтойбаярыг нэр дэвшигчийн үнэмлэх нь баталгаажсаны дараа саатуулсанд ар гэрийнхэн нь хууль зөрчсөн хэмээн шүүмжилж байв.
| Н.НОМТОЙБАЯР: Шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |