• Өнөөдөр 2025-06-17

Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ

2021-04-01,   485

УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Чуулганы хуралдааны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргаар Г.Дамдинням гишүүнийг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны гишүүд нь дэмжээд байгаа юм.
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны даргыг сонгох тухай;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.25-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188