Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ажлын хэсгийн гишүүнд санал болгосон төлөөллийг Байнгын хорооны хурлаар нэг бүрчлэн хэлэлцэнэ гэж заасан. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргасан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: Надад эргэлзээ байна. Нэг бүрчлэн хэлэлцээд болиулж чадахгүй юм байна. Ажлын хэсгийг ахалж байгаа хүн нь Байнгын хорооны дарга байж болохгүй. Дарга гарахаараа илүү эрх эдэлнэ. Ерөнхийлөгч дээр байсан эрх мэдлийг авахдаа улс төрчдөөс хамааралгүй болгоно гэсэн байж Байнгын хорооны даргаар ахлуулна гээд байх юм. Өнгөрсөн хавраас хойш УИХ дээр хууль зөрчсөн олон үйлдэл гарсан. УИХ дотор өөр шудрага гишүүн байгаа байлгүй дээ. Ер нь энэ ажлыг бид МАНАН бүлэглэлээс салах гэж хийж байгаа. Нэг намд өгөх гэж ч хийгээгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА: Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн ахална гэсэн байгаа. Хууль зүйн байнгын хорооны дарга та УИХ-ын бүтцийн байгууллагыг удирдаж байгаа давхар албан тушаалтан. Гэтэл сонгон шалгаруулалтыг ахлахаар хуулийн хэрэгжилтэд яаж хяналт тавих вэ. Нэг бол Ц.Бямбацогт Ажлын хэсгийг ахлахаас нэрээ тат. Үгүй бол Байнгын хорооны даргын алба хүлээлгэж өг.
УИХ-ЫН Д.ГАНБАТ: Би өмнө нь Байнгын хорооны дарга байхдаа Ажлын хэсгээ ахалдаг байсан. Ц.Бямбацогт ахлахад юу нь болохгүй байгаа юм. Та нар юундаа Ц.Бямбацогт руу дайраад байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.БЯМБАЦОГТ: Шүүхийн тухай хуулийн 77.2-т Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Ххуль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилсон УИХ гишүүн ахална гэсэн байна. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, намайг томилсон. Би өөрөө орох гээд осронгүй.
| Ш.АДЬШАА: С.Бямбацогт ажлын хэсгийг ахлахаас нэрээ тат. Үгүй бол Байнгын хорооны даргын албаа хүлээлгэж өг |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |