• Өнөөдөр 2025-08-13

Ханх суманд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-03-31,   898

Хөвсгөл аймгийн Ханх сумын Долоон уул гэх газарт өнөө өглөөний 08:01 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
 
Газар хөдлөлт тус нутгийн оршин суугчдад мэдрэгдсэн бөгөөд нийслэлд ч бага хэмжээний чичирхийлэл үүссэн талаар иргэд мэдээлжээ. Хөвсгөл аймагт өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 45 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 200  удаагийн хөдлөлт болсон байна.
 
Түүнчлэн Орос, Монголын хил орчимд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлжээ.
 
Тус төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /243 мянга орчим оршин суугчтай/ баруун өмнөд зүгт 273 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнөд зүгт 13 км-ийн зайтай газар 13 км-ийн гүнд байсан байна.

Ханх суманд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188