• Өнөөдөр 2025-06-17

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ж.Ганбаатар наймаачин хулгайч хуцаад байгаарай

2021-03-30,   1168

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш Жанжин Д.Сүхбаатар танхимд хуралдав. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар ширүүхэн маргаан өрнүүлжээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд өөрсдөө оролцох санаачилга гаргасан байна. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар буруутгасан байр сууриа илэрхийлснээр маргаан эхэлсэн.
 
УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР "Хүмүүст итгэ. Өөрсдийгөө мундаг гэж бодохоо боль. Зүгээр байгаарай та. Хөөе чи юү гээд байгаа юм бэ Сүхээ" гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР "Чи ганц мөнгөтэй нь юм уу. Найзан дундаа УИХ-ын гишүүн надад итгэ гэж. Наймаачин хулгайч хуцаад байгаарай" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ж.Ганбаатар наймаачин хулгайч хуцаад байгаарай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-30 21:39:50
    зочин: СҮХБААТАР ЗӨВ Л ХЭЛЖ ӨӨР ЮУ ГЭХЭВ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188