Ардчилсан намаас "Шонхор таурт" цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Хууль ёсны эрх бүхий намын явуулсан сонгуулийн үр дүнгээр М.Тулгат Ардчилсан намын дараагийн дарга болсон. Энэ дүнг бид ҮБХ, Их хурлаараа баталгаажуулна. Хоёр нам, хоёр даргатай болчихлоо гэсэн зүйл яриад байгаа. Би нэг зүйл хэлье. Монгол Улсад нэг л хууль үйлчилдэг. Үүний дагуу нэг л хуулийн этгээд бий. Хууль эрх зүйн дагуу хоёр Ардчилсан нам гэж байхгүй. Улсын дээд шүүхийн тогтоолтой, УБЕГ бүртгэлтэй цорын ганц Ардчилсан нам нь энд байна.
2017 оны хоёрдугаар сард болсон VII Их хурлын 03 дугаар тогтоолоор АН шинэ даргаа сонгосон. Тэр би. Намын даргын сунгаанд би хамгийн их санал авч батлуулсан. Үүнээс хойших бүх хурлаар намын эрх зүйн асуудалтай холбоотой нэг ч асуудал яриагүй. Намын X Их хурлыг хүчингүй гэж Улсын дээд шүүх үзсэн. Улсын дээд шүүхийн Иргэний танхим хоёр удаа хуралдсан. Ингээд намын бүртгэл, намын даргатай холбоотой нэг ч асуудал хэлэлцээгүй. Намын Их хурал болон, шинэ дүрэмтэй холбоотой асуудлаар л хуралдсан. Улсын дээд шүүхийн дөрөвдүгээр тогтоолыг мушгин гуйвуулаад байгаа юм. Ардчилсан намын даргын асуудлаар Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд С.Эрдэнийг хасаад, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн байсан. Үүнийг нь хууль зөрчсөн гэж үзээд Ц.Тувааныг хассан. Гэхдээ намайг дахин цахим санд бүртгэх хүсэлтийг хангах боломжгүй гэсэн. Өнөөдөр Улсын дээд шүүхийн тогтоол, Их хурлын тогтоол хэвээр байгаа цагт цахим мэдээллийн санд тэмдэглэсэн мэдээллийг сэргээх ёстой. Ц.Туваанд хүнд үзүүлэх ямар ч эрх зүйн акт байхгүй. Ардчилсан намыг төлөөлөх эрх байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэж бүртгэсэн байгаа. Хүчин төгөлдөр гэрчилгээ нь энэ" гэлээ.
| С.Эрдэнэ: Ц.Туваанд хүнд үзүүлэх ямар ч эрх зүйн акт байхгүй |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |