Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Цахим хэлбэрээр анх удаа сонгууль зохион байгууллаа. Цахим хэлбэрээр сонгууль явуулах нь ямар ашигтай, цаасаар өгөх нь ямар эрсдэлтэй байдаг вэ гэдгийг харьцуулах сонгууль боллоо. Цаасан сонгуульд 1.4 тэрбум төгрөгийн зардал гарсан гэсэн. Мөн мөнгө тараалт, мөнгөөр санал худалдан авах үйл явдал гарсныг бид баталгаажуулсан. Ардчилсан намд дүрмийн бус сонгууль явуулсан ч дүрэм зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох ёстой гэж бодож байгаа.
Цаасан сонгуулийн үр дүнд 70 мянган хүн саналаа өгсөн гэж байгаа. Бид дүрмийн бус энэ сонгуульд хяналт тавьсан. Олон зөрчил илэрсэн. Үүнийг бид дүрмийн дагуу шалгуулна. Мөн улаан бүсэд шилжсэн аймагт урьдчилсан санал хураалт явуулсан. Энэ нь мөн дүрэм зөрчиж байгаа үйлдэл. Малчид цаг агаарын хүнд нөхцөл байдалд байхад Хэнтий аймгаас 6000 хүн санал өгсөн гэсэн мэдээ гаргасан байна лээ. Ийм улаан цайм хууран мэхлэлт хийж болохгүй. Улсын хэмжээнд 70 мянган хүн санал өгөх боломж байгаагүй. Жишээ нь, Налайх дүүрэгт өглөө 11:00 цагт саналаа хийхэд санал хайрцагт дүүрэн хуудас хоосон байсан. Мөн намын гишүүдийн батлахыг газар дээр нь гаргасан зэрэг зөрчил байна. Цаасан сонгуулийг дагаад дүрмийн бус үйл ажилллагаа их байдаг юм. Цахим санал хураалтад ямар булхай луйвар байгаагүй ээ. Энэ бол цахим санал хураалтын давуу талыг хариуулсан үйл явдал болсон" гэлээ.
| С.ЭРДЭНЭ: Улсын хэмжээнд 70 мянган хүн санал өгөх боломж байгаагүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |