УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр намын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл ялалт байгуулсан талаар мэдэгдэв. Тэрбээр "Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Ардчилсан нам дотроо сонгуулиа зохион байгууллаа. Дотоод сонгуулийн хорооны мэдээгээр Ардчилсан намын нийт гишүүдийн 49 хувь буюу 70 гаруй мянган гишүүн сонгуульд оролцсоноос нийт гишүүдийн 55 хувь нь надад саналаа өгсөн байна. Надад итгэж, саналаа өгсөн гишүүддээ талархлаа. Надтай өрсөлдсөн гурван нэр дэвшигчдээ улс төрийн ажилд нь амжилт хүсье.
Энэ удаагийн намын даргын сонгууль цар тахалтай амаргүй цаг хугацаанд болж өндөрлөлөө. Хөл хорионы дэглэм хэрэгжиж богино хугацаанд санал тоолох ажил явсан. Биднийг гишүүдтэйгээ уулзаад явж байхад олонх нь Ардчилсан намын орон зай хаана нь байна вэ гэж шаардаж байна. Би цаашид хоёр зүйл дээр анхаарч ажиллана. Нэгдүгээрт, Ардчилсан нам өөрийн үзэл санаан дээрээ бат зогсох. Хоёрдугаарт, Ардчилсан нам гишүүдийнхээ оролцоог хангаж чадахаа больжээ. Ардчилсан нам гишүүд, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахаа байсан байна. Үүнд анхаарна" гэлээ.
| О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам үзэл санаандаа бат зогсож, гишүүдийн оролцоотой нам болно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |