УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийжээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газрын сайд нараас 10 их наядын хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо. Энэ төлөвлөгөөнөөс өмнө 5.1 их наядын тайланг сонсох ёстой гэж үзсэн. Үүнээс гадна 10 их наядын төлөвлөгөө оновчтой биш, аж ахуйн нэгжүүдээ орхигдуулж байгаа. Энэ талаар анхаарах хэрэгтэй талаар ярилцлаа.
Үүний үр дүнд 500 тэрбум төгрөгийг сургалтад зарцуулна гэх зарим төлөвлөгөөг эргэн харахаар болж байх шиг байна. Манай намын УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зарлагын дэд хороог ахлан ажилладаг. Тиймээс энэ тал дээр хяналт тавьж ажиллах байр сууриа илэрхийлсэн" гэлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан намын даргын сонгуулийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Гуравдугаар сарын 28-нд намын даргын сонгуулийг зохион байгуулсан. Дотоод сонгуулийн хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулсан. Нийт гишүүдийн олонхын саналаар О.Цогтгэрэл намын шинэ дарга болж байна. Намын даргад амжилт хүсье. Дотоод сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлье" гэсэн юм.
| Д.ГАНБАТ: Засгийн газар 500 тэрбум төгрөгийг сургалтад зарцуулах төлөвлөгөөгөө эргэн харахаар болж байх шиг байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |