Улс төрийн томоохон хүчин гэгдэх Ардчилсан нам өчигдөр намын даргаа сонгох сонгуулиа зохион байгууллаа. УИХ-ын сонгуулийн дараагаас хоёр хэсэг болон хуваагдаад байгаа тус намынхан даргын сонгуулиа ч хоёр хэсэг зохион байгуулав. Ингэхдээ С.Эрдэнийн даргатай Ардчилсан нам цахим хэлбэрээр явуулж, М.Тулгат, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр, Ц.Оюунгэрэл нар нэр дэвшсэн бол Ц.Туваан даргатай Ардчилсан нам уламжлалт буюу цаасан хэлбэрээр явуулж, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвшин нар дэвшсэн. С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас М.Тулгат олонхын санал авч ялалт байгуулсан бол Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан гэх урьдчилсан мэдээ байна.
Хоёр тусад нь зохион байгуулсан Ардчилсан намын сонгууль гишүүд дэмжигчдээ талцуулж, маргааныг улам хурцдуулсан гэж олон шүүмжилж эхэлжээ. Харамсалтай нь, аль аль тал нь буулт хийхгүй өөрсдийнх дүрмээр улс төрд толголт хийж байгаа юм.

Аль аль тал нь “Сонгуулиа амжилттай зохион байгууллаа” хэмээн зарлаж байгаа ч ялалт байгуулсан нэр дэвшигчид тохироо хийсэн, дээрээсээ яриатай байсан гэх бор шувуу ч нисэж эхэлжээ. Цаад санаа нь аль аль талд намын даргаа тодорхой болгочихсон гэсэн үг. Тухайлбал, сонгуулийн компанит ажлын үеэр нэр дэвшигч О.Цогтгэрэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж буйгаа илэрхийлж, “Өрсөлдөгчдийг нь нэрээ тат” хэмээсэн гэх мэдээлэл цахим орчинд шуугиан тарьж байлаа. Түүнчлэн сонгуулийн санал хураалт явж байх үед аль аль тал нь булхай, луйвраар гишүүд дэмжигчдийнхээ саналыг авч байна гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, цахим сонгуульд нэр дэвшигчид “царцаа нүүлгэж”, биенийхээ саналыг хакердахаар оролдсон гэх мэдээлэл бий. Харин цаасан хэлбэрээр явуулсан сонгуулийн үеэр саналын хайрцаг хулгайлсан, тойргууд дээр олон хүн ачиж санал өгүүлсэн, мөнгө тараасан гэх мэдээллүүд ч гарсан.

О.Цогтгэрэл бизнесийн салбарт хөлөө олчихсон мөнгөтэй нэгэн учраас Ардчилсан намын даргын сонгуульд нэлээд хөрөнгө цацаж, Ц.Тувааны талаас олонхын санал авч ялалт байгууллаа. Харин М.Тулгат С.Эрдэнийн дэмжлэгээр цахим сонгуульд ялсан. Гэвч хэнийг нь намын жинхэнэ дарга болгох вэ гэдэг өрсөлдөөн одоо л эхэлж байна. Угтаа бол хоёр талд Улсын дээд шүүхээр нэр дэвшигчдээ бүртгүүлэх уралдаанд гарсан гэсэн үг.
Дүрмийн дагуу Дотоод сонгуулийн хороо олонхын саналаар ялалт байгуулсан нэр дэвшигчийг намын Их хуралд танилцуулж, баталгаажуулна. Нэгэнт намын даргын сонгуулиа хоёр хэсэг зохион байгуулчихсан тус намынхан Их хурлаа ч хоёр хэсэг хуралдуулах нь тодорхой биз ээ. Ингээд Их хурлаар баталгаажуулсан нэр дэвшигчийг Улсын дээд шүүхэд уламжлах ёстой. Улсын дээд шүүх нэг л хүнийг баталгаажуулж, Ардчилсан нам даргатай болох юм. Чухам Улсын дээд шүүх аль хууль ёсны нам бэ гэдгийг шийдэх цорын ганц эрх бүхий байгууллага болчихоод байгаа юм. Намын тамга, тэмдгийн маргаантай асуудлыг нь дотооддоо шийд гээд шийдтэй хариу учир намын даргыг баталгаажуулах үйл явц ч цаг хугацааны хувьд хүлээгдэж болзошгүй.
| Ардчилсан намын даргын төлөөх жинхэнэ “тулаан” өнөөдрөөс эхэлнэ |
|
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
2026-07-26 13:55:34
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2026-07-26 13:25:06
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2026-07-26 13:14:43
Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-07-26 13:14:04
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-26 07:00:00
А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2026-07-26 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-26 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-07-26 07:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-07-26 06:00:00
ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
2026-07-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |