УОК-ийн шийдвэрээр Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймагт хөл хорионы хатуу дэглэм тогтоож, өнөөдрөөс улаан бүсэд шилжүүлсэн. Үүнтэй холбоотой дээрх аймгуудад Ардчилсан намын даргын сонгуулийн урьдчилсан санал хураалтыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагаас 22:00 цаг хүртэл зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал, ХЭГ-ын дарга П.Нүрзэд нар мэдээлэл хийлээ.
Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Дээр нэрлэснээс үлдсэн аймаг, орон нутагт Ардчилсан намын даргын сонгууль хуваарьт өдрөө буюу гуравдугаар сарын 28-ны өдөр өглөөний 09:00-22:00 цагийн хооронд болно. Намын даргын сонгуулийг уламжлалт цаасан хэлбэрээр явуулна. Цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, санал хураалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Цар тахлын халдварын улаан бүст орсон Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймгуудад өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж буй. Тиймээс намын гишүүд сонгуульдаа идэвхитэй оролцоорой" гэлээ.
АН: Улаан бүсэд намын даргын сонгуулийн санал хураалтыг өнөөдөр явуулж байна |
|