• Өнөөдөр 2025-04-24

С.АМАРСАЙХАН: Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл тохиолдлын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно

2021-03-26,   602

Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно гэдгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.
 
Тэрбээр "Халдварын тоо эрс өсөж байна. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Хатуу хөл хорио тогтоохоос өмнө мэдээлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, эрсдэлтэй үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл тохиолдлын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Энэ дагуу шаардлага тавин ажиллаж байна" гэлээ. 

С.АМАРСАЙХАН: Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл тохиолдлын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-26 18:50:16
    Иргэн: Эрс өсч байгаа үед буурна гэж юу байх вэ дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188