АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ч.Өнөрбаярын хэвлэл өгсөн ярилцлагаас онцлон хүргэж байна. Тэрбээр "Ардчилсан нам бол баруун төвийн үзэлтэй нам. Популизмийн эсрэг нам гэсэн үг. Шудрагаар хөдөлмөрлөж, татвараа төлж байгаа хэсгийг дэмждэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байгаа хэвлэлийн эрх чөлөөний талд бат зогсож чаддаг. Ямар ч том албан тушаалтан хуулийн дээгүүр алхахад зөвшөөрч чаддаггүй.
Хөрөнгө оруулагчаа хөөж туучихаад мөнгө хэвлэх тухай ярина. "Ковид-19"-ийн эсрэг авч байгаа арга хэмжээ нь захиргаадалтын шийдвэрүүд байна. Нэг унтаад босоод ирэхэд иргэд нь хорионд орчихдог. Төлөвлөлт, мэдээлэл байхгүй. Гэтэл эргээд хариуцлага нэхэхээр яагаад эзэн нь олдохгүй бүгд алга болчихдог. Үүнийг популизм гэж байгаа юм. Сонгуулийн өмнө эрх баргич намынхан юу гэж амлалт өглөө. Бид эцсээ хүртэл тэмцэнэ, үхэхээс ч айхгүй байна. Манай намыг олонх болгочих гэсэн. Ард түмэн итгээд 62 суудал өгсөн. Зургаан сарын дараа цэргээ орхих нь битгий хэл жирийн иргэд, сонгуульд санал өгсөн ард түмний итгэлийг орхиод зугтаачихсан.
Намын дарга нь Ерөнхийлөгч болох гээд зугтаасан. Тэгэхийн тулд тоглоомын Ерөнхий сайд гаргачихаад "Би намын дарга шүү. Чи миний хүслийн биелүүл" гээд Засгийн газраа удирдаад сууж байгаа шүү дээ.

Харалган бодолтой байна. Энэ бол популзмын туйлширсан хэлбэр. Ийм бодлогоор хол явахгүй. Яг үнэндээ нэг сая иргэнээ ч вакцинжуулж чадахгүй байна. Шудрага ёс ярьж эхлээд маргааш нь хуулийнхаа дээгүүр өөрсдөө алхчихдаг. Үг үйлдэл нь нийлдэггүй. Уран гоё үг хэлж байгаа ч үйлдэлтэйгээ нийцдэггүй. Үүнээс болж улс орон нурж байна" гэсэн юм.


| Ч.ӨНӨРБАЯР: Танк унаснаараа улс орноо авардаг юм биш. Тэр Ерөнхийлөгч болох гээд зугтаасан |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |