УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: Гадаадад байгаа иргэдээ татан авахын тулд дотоодын халдварын дэгдэлтээ хумих, эрчийг нь сааруулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна. Европт мутацид орсон халдвар хурдацтай тархаж байгаа. Тэгэхээр ирж байгаа хүмүүсээ хаана тусгаарлах вэ. Бөхийн өргөө, Буянт-Ухаа спорт цогцолборт тусгаарлах асуудал ярьж байгаа. Халдвар хамгааллын эрүүл ахуйн байдал шаардлага хангаагүй гэж ойлгож байгаа. Мөн төсвийн хөрөнгөөр хичнээн хэмжээний вакцин авсан байна вэ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: 2021 оны хоёрдугаар сарын 22-нд 150 мянган тун АстраЗенека вакцин Энэтхэг Улсаас хүлээн авснаар дархлаажуулалтын ажил эхэлсэн. БНХАУ-ын Синофрам үйлдвэрийн 300 мянган тун, ОХУ-аас 10 мянган тун Спутник-V, Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжний 140 мянган тун АстраЗенека вакцин, өчигдөр 27450 тун Пфайзр вакциныг хүлээж аваад байна.
"Гадаадад байгаа иргэдээ татан авахын тулд дотоодын халдварын дэгдэлтээ хумих, эрчийг нь сааруулах шаардлагатай" |
|