• Өнөөдөр 2025-04-24

АН-ын бүлэг завсарлага авснаар Цэцийн гишүүний томилгоог хойшлууллаа

2021-03-25,   522

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцсэн. Нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:
 
Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг ч тийм биш болжээ. Хоёр хүнээ зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Жил гаруйн хугацаанд зүгээр яваад байсан хэрнээ өнөөдөр шууд ороод ирж байна. Сүүлийн үед Цэц дээр болж байгаа асуудал үнэхээр хүнд байна. Хууль дүрэм гэж байхаа больж. Хүч түрэн орж ирдэг болж. Нэр дэвшигчээс нэг зүйл асууя. Цэцийн гишүүн яагаад хууль зөрчөөд байна вэ, та хууль зөрчихгүй байж чадах уу. Ард түмэн тэнэг биш шүү
 
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган:
 
Одоогоор иргэн хүн болохоор Цэц дээр болж буй асуудалд үнэлгээ өгөх боломжгүй. Цаашид би хуулиа баримтлаад ажиллана гэлээ.
 
Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбоотой нэг өдрийн завсарлага хүссэн. Бүлгийн саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар хэлэлцэх асуудлыг түр хойшлуулав.
 
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. 
 
 

 


АН-ын бүлэг завсарлага авснаар Цэцийн гишүүний томилгоог хойшлууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188