УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотой гишүүп асуулт асууж, хариулт авч байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүн Б.ПҮРЭВДОРЖ "Улс төрийн үйл явц өрнөж байгаатай холбоотой Цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудал гарч байна. Д.Солонго гишүүн Ш.Цогтоо гишүүний өмнө нь томилогдсон. Тиймээс Д.Солонго гишүүн түрүүлж чөлөөлөгдөх ёстой. Д.Солонго гишүүн Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд дахин нэр дэвшээд хоёр удаа сонгуульд унасан. Хэрвээ унасан тохиолдолд дахиж нэр дэвшихгүй гэдэг журмыг Улсын дээд шүүх гаргасан. Д.Солонго гэдэг хүн өргөдлөө өгчихсөн, Цэцийн гишүүнээс бүрэн чөлөөлөгдсөн.
Харин Ш.Цогтоо гишүүн ажлаа хийж байгаа. Байнгын хороон дээр хөндөгдөөгүй асуудлаа чуулганаар ярьж байна. Миний микрофоныг хаадаг ч гэсэн Г.Занданшатар даргадаа хайртай. МАН өнөөдөртөө эвтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа та нар хоёр талдаа гарна. Хоёр талдаа гарахад та нар УИХ-ын даргаас огцрох материалыг нь өнөөдөр бэлтгэж өгч байна. Давхар мэхтэй юмнууд явж байна. Үүний ард УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч сууж байж магадгүй. Өргөдлөө өгөөгүй, ажлаа хийж буй хүнийг чөлөөлнө гэж байхгүй” гэв.
Б.ПҮРЭВДОРЖ: МАН өнөөдөртөө эвтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа та нар хоёр талдаа гарна |
|