• Өнөөдөр 2025-04-24

"Гэрч хохирогчийн хамгаалах тухай хуультай холбогдуулан тодорхой заалт оруулсан"

2021-03-25,   552

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: Энэ хууль бол хүний эрхийн тухай хууль биш. Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн тухай хууль юм. Хүний эрхийн үндэсний комиссын үүрэг дотроос салгаж, тус комиссын хажууд хүний эрхийг хамгаалагчийн хороо гэж ажиллана. Тус хорооны дөрвөн гишүүн төр иргэний нийгмийн түншлэлээр хүний эрхийг хамгаалагчдыг тусгайлан хамгаалж, дүгнэлт гаргаж, гомдол мэдээлэлд дүгнэлт хийнэ.
 
АЖЛЫН ХЭСЭГ: Энэ хуулийн гол зорилго нь хүний эрхийг хамгаалж яваад эрсдэлд орсон хүнийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт оршино. Гэрч хохирогчийн хамгаалах тухай хуультай холбогдуулан тодорхой заалт оруулсан. Эрсдэлд орсон хүнийг нэг цагийн дотор яах вэ, аль байгууллагад холбон зуучилж хамгаалалтад авах, хохирлын хэрхэн барагдуулах зэрэг асуудлыг нэмж тусгах нь зөв. Одоогоорххүний эрхийн үндэсний комисс  гомдол хүлээж авч байна. Мөн хяналт шалгалт хийж, урьдчилан соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа. Гэвч бидний мэдэхгүй хүний эрхийн зөрчил гараад ирэхээр комисс шүүмжлэлд өртдөг.

"Гэрч хохирогчийн хамгаалах тухай хуультай холбогдуулан тодорхой заалт оруулсан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188