УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргаж, үг хэллээ. Тэрбээр "Гурван асуудал бий. Нэгдүгээрт, Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг нийтэд ил болсон. Энэ асуудлаар хэлэлцүүлэг явуулах санал хоёр гишүүн гаргасан байна лээ. Гэхдээ сонгууль болгоноор явуулдаг энэ шоугаа болимоор байна. Шоронд эрүүдэн тамлагдаж байгаа хүний асуудал тоглоом биш.
Хоёрдугаарт, энэ хэрэгтэй холбоотой С.Зориг агсны амийг хохироосон асуудлаар ОУПХ-ноос ирүүлсэн шаардлагын дагуу Түр хороо гэж байгуулсан. Долоо хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан энэ хорооны нэг л гишүүн одоо парламентад байгаа. Энэ хороог байгуулах хэрэгтэй байна. Нууц гээд дараад байдаг хэргийг ил болгомоор. Захиалагчийг нь заралмаар байна. Гуравдугаарт, гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудал нь зөв. Гэхдээ гаргаж байгаа шийдвэр нь эзэндээ хүрэхгүй ойлгомжгүй байна. Банкууд нь хүнд сурталтай байна. Тэгэхээр хуучин зээлтэй хүмүүсийн зээлийг нь бууруулж, шинээр зээл авах иргэддээ хурдан шуурхай олгомоор байна" гэлээ.
| Н.АЛТАНХУЯГ: С.Зориг агсны хэргийн захилагчийг зарламаар байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |