Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "Сүүлийн үед Ерөнхийлөгчтэй холбоотой худал мэдээлэл түгэх боллоо. 2021 оны хоёрдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Ерөнхийлөгчийн Тамгын газарт УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй гишүүд ирсэн гомдлын дагуу албан бичиг ирсэн.
Энэ албан бичгийн хүрээнд Ерөнхийлөгч Цэц дээр очиж байр сууриа илэрхийлсэн. Энэ нь санаатайгаар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн үйл ажиллагаа биш. Гэтэл үүнийг зохион байгуулалттайгаар худлаа мэдээлэл түгээж, Ерөнхийлөгчийн нэр төрд халдах боллоо. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулах боллоо. Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан болсон. Гэтэл үүнийг нь худал мэдээлэл гэж тараах боллоо" гэсэн юм.
Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Санжмятав "Үндсэн хуулийн цэцийн гишүүд таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, үүний гурав нь санал өгдөг юм байна. Одоогийн хурлын мэдээллээр гурван хүний хоёр нь Буянэлгэрийн тавьсан асуудлыг зөв зүйтэй гэж шийдвэрлээд нэг гишүүн нь хурлын дараа гарсан гэж байгаа. Хурал болсон учраас тухайн шийдвэр албажих ёстой. Албажих хугацаа хоёр, гурав хоносон. Гэтэл албажаагүй байгаа үед шийдвэрээ хүчингүй болгож дахин маргаан үүсгэх хандлагыг тодорхой хүчнээс үүрэг даалгавар авсан гэх үйлдлүүдийг хийж байна. Цэцийн маргаанд орсон гишүүн Ш.Цогт гэж бий. Энэ хүнийг УИХ руу авчирж, энэ шийдвэрээ өөрчлөх гэж байна гэх хардлага бий. Үндсэн хуулийн цэц нөлөөлөлд автахгүй шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний асуудлыг оруулж ирж байгаа нь нэг намын дарангуйлал тогтсон увайгүй үйлдэл" гэлээ.
Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд "1990 оноос хойш би Үндсэн хуулийн бүх процесст оролцсон. 1999 онд Үндсэн хуулийн хямрал Цэцийн үйл ажиллагаанаас болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн онд Монгол Улс Үндсэн хуулийн хямралд орж аргагүйн эрхэнд өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт 30 жилийн гажуудлыг засахад чиглэгдсэн байсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт нь Х.Баттулга гэж Ерөнхийлөгчийг дахиж сонгуульд оролцуулахгүй байх хэмээн аль нэг улс төрийн намын бодлого руу халтирч байгаа нь өөрөө маш аюултай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг ч монгол хүний сонгох, сонгогдох эрхэд хязгаар тавигдаагүй. Ард түмэн сонголтоо хийг л дээ. Үндсэн хуулийн цэц хямрал руу түлхэж байна. Үндсэн хуулийн цэц улстөржих, аль нэг намын хараа хяналтад орох маш аюултай" гэсэн юм.
| Ө.Шижир: Өнгөрсөн баасан гарагт ҮХЦ хуралдсан нь үнэн |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |