УИХ-ын гишүүн, “Босоо” хочит С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших вий гэдгээс эрх баригч намынхан нэлээд айж байгаа сурагтай. Хэдий тэд гол өрсөлдөгчөөрөө өөр хүн тооцоолсон ч МАН-ынхны саналыг хуваах, өрсөлдөгчид нь давуу байдал бий болгох ганц хүн нь С.Ганбаатар юм.
УИХ-ын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэсэг чимээгүй байсан тэрбээр он гарснаас хойш улс төрийн ажилдаа идэвхийлэн оролцож, Оюутолгойн асуудлаар суулт зарлаад амжсан. Өчигдөр гэхэд УИХ-ын гишүүн Сү.Батболдыг мэтгэлцээнд дуудсан ч нөгөөх нь ирсэнгүй. Энэ нь С.Ганбаатарт аз болж, нэр хүндээ өсгөх, өөрийгөө тултал нь хөөрөгдөх боломж болсон гэхэд хилсдэхгүй. Угтаа бол түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн пи-араа эхлүүлсэн гэж хэлж болно.
МАН-ынхан энэ удаагийн сонгуульд АН-тай л өрсөлдөнө гээд бэлтгэл ажлаа эртнээс базааж, Их хуралд суудалтай бусад намыг “атгандаа оруулчихсан” яваа. Хэдий дөрвөн нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй ч гол өрсөлдөөн АН, МАН-ын хооронд л болно. Бусад намын нэр дэвшигчид санал хуваах, өрсөлдөөнийг “амттай” болгохоор оролцох нь гэх таамаг бий. Уг нь бол эрх баригчдын тооцоолсноор АН ба бусад буюу МАН-ынхан ялалт байгуулж, үлдсэн нь АН-ын саналыг хуваах л зорилгыг тээж байв. Гэтэл “Босоо Ганбаа” Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд зүтгэчихсэн учраас МАН-ын санал хуваагдах нь гээд эрх баригчдын толгой гашилж буй гэх бор шувуу нисэх болжээ.
.jpg)
Эрх баригчдын тооцооллоор С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй байх ганц арга нь МАН МАХН-ын нэгдэл байв. Ингээд Н.Энхбаяртай тохиролцож, түүнийг МАН-д санасан өс хонзонгоо хойш тавих хүртэл нь ашигтай санал тавьсан бололтой. Н.Энхбаяр ч МАН-ын одоогийн удирдлагуудыг мөнхийн дайсан мэтээр үзэж байсан ч саяхан 100 жилийнхээ ойг хамтран тэмдэглэж, У.Хүрэлсүхтэй ихэд дотноссон харагдана. Олны таамгаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийг дэмжиж, нөхөн сонгуульд өөрийнхөө хүү Э.Батшугарыгаа дэмжүүлэхээр ярицсан гэдэг. Энэ нь ч үнэний ортой бололтой. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр МАН-тай тохиролцоонд хүрсэн ч С.Ганбаатарыгаа барьж дийлээгүй гэх цуу яриа бий. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хүч хавсрах нь гэх яриа ч байна.
УИХ-ын ээлжит сонгуульд МАХН, ИЗНН, МУНН зэрэг гурван нам эвсэж “Та бидний эвсэл”-ийг байгуулсан. Ингээд энэ эвслээс С.Ганбаатар УИХ-д сонгогдчихсон учир түүнд намынхаа даргатай ойлголцохгүй байх нь хүндрэлтэй асуудал биш. Өөрөөр хэлбэл, тэрбээр МАХН-аас биш юмаа гэхэд ИЗЗН эсвэл МУНН-аас нэр дэвшиж болох нь. Тиймээс л сүүлийн үед С.Ганбаатар улс төрд нэлээд шийдэмгий, зоригтой дуугарах болсон биз. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулдаггүй юм аа гэхэд МАН-ынхны үйлийг үзчих хэмжээний карьер түүнд бий.
| С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, МАН-ыхны шүдний өвчин болно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |