УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрүүгийн хуулийн Гүтгэх зүйл ангид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ хуулийн гол агуулга нь Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэдэг зүйл ангиар Төрийн байгууллагууд эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргахгүй гэдэг тайлбар оруулж байгаа.
Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хардаж сэрдсэн үйлдэлд гүтгэсэн гэдгээр эрүүгийн журмаар гомдол гаргахгүй.
Гуравдугаарт, 2020 оны нэгдүгээр сард УИХ Эрүүгийн хуулийн энэ зүйл ангийг өөрчлөхдөө гүтгэх гэдгийг худал мэдээлэл тараах гэж өөрчилсөн. Үүнийг буцааж гүтгэх гэж томьёолох нь зүйтэй гэж үзсэн. Улстөрч хүний ард төрийн нэр хүнд, олон нийтийн эрх ашиг бий. Тиймээс илүү хариуцлагатай нээлттэй байх шаардлагатай. Цаад агуулгаараа иргэдийн мэдэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг улс төрийн албан тушаалын байдлаа давуулан ашиглаж, цагдаа шүүхийн байгууллагаар айлгах, эх сурвалжаа хэлэхийг шаардаж, амыг нь үдэх эрхийг олгож болохгүй. Харин хувь хүн, гэр бүлийн нэр төрд халдсан бол нэр төрөө сэргээлгэх эрхтэй" гэлээ.
| Б.ЭНХБАЯР: Эрүүгийн хуулийн худал мэдээлэл гэдэг заалтыг гүтгэх гэж томъёолох нь зүйтэй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |