УОК-ын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, улбар шат түвшинд ажиллана гэх шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоох магадлалтай гэх байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Тархалтын тоо буурахгүй байна. Миний бодлоор гурван хувилбар байна. Нэг бол хөл хорио тогтоохгүй хэвийн үргэлжлүүлэх, эсвэл 14 хоногийн хугацаанд улбар шар түвшин дээрээ барих, хамтарч ажиллахын тулд хичээх, эсвэл аж ахуйн нэгжтэйгээ Шадар сайд, Сангийн сайд нар уулз. Засгийн газар ч тэр иргэд ч бай цар тахлын үед эдийн засгаа сэргээх нэг л зорилготой байх ёстой. Тиймээс үл ойлголцлын ханаа нураах арга байна.
Өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хараад дөрөвдүгээр сарын 15-наас хатуу хөл хорио тавь магадгүй гэдгийг хэлье. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгж бэлтгэлтэй бай. Бид аль болох хатуу хөл хорио тавихгүй байх байр суурьтай байгаа. Гэхдээ 14 хоног улбар шар дээрээ харзнана. Анхааруулж түвшинд шилжинэ гэсэн үг" гэлээ.
Б.Бадрал
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нөхцөл байдал сайжрахгүй бол дөрөвдүгээр сарын 5-аас хатуу хөл хорио тогтооно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |