УОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
-Вакцинжуулалтын ажил өрнөж байна. Гэтэл зарим хороонд вакцины нөөц дуусаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Вакцины нөөц дуусаагүй. Дархлаажуулалтын ажил цаашид төлөвлөгөөний дагуу явна. Дараагийн вакцины татан авалтууд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ирнэ.
-Хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэлээ. Ямар үндэслэлтэй тооцоо гаргаж байгаа вэ, Ерөнхий сайд хөл хорио тогтоовол урьдчилан мэдэгдэх чиглэл өгсөн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан алдааг давтахгүй гэх үндэслэл байна уу?
-Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо түр журамд заасны дагуу урьдчилж 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ. Зарим тохиолдолд ойлголтын зөрүү гарч байгаа учраас зохион байгуулалтыг илүү сайжруулах шаардлагатай.
"Хөл хорио тогтоохдоо түр журамд заасны дагуу урьдчилж 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ" |
|