• Өнөөдөр 2025-04-24

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэж ҮХЦ шийдвэрлэжээ

2021-03-22,   932

Нэр бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “…өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх…” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-д мэдээлэл гаргасан билээ.
 
Үүний дагуу ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэсэн бол ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж маргаан үүсгэх ёсгүй гэсэн юм.
 
Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан үргэлжилж, Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гарчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэж ҮХЦ шийдвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-22 18:31:39
    zochin: Undsen huuliin tsets, shudarga shiidver gargajee. Bid bugd huulind l zahiragdaj, huulia deedelj amidrah yostoi. Tuunees bus, uls toriin ashig honzoo olohiin tuld, huuliig urvuugaar hereglej, ashiglaj bolohgui sh dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188