Шинэ парламентийн УИХ-ын гишүүдийн өнгө, төлөвшил нэгэнт тодорхойлогдож эхлээд байгаа энэ үед хаврын тэнгэр шиг хачин тогтворгүй, тэнцвэргүй цөөн тооны нөхөр “яана даа явахгүй нь ээ” гэдэг ангилалд аль хэдийнэ багтчихаад байна. “Тэнцвэртэй хөгжил рүү Ховдчуудаа дагуулна” гэж хошгоруулж чадсан Ш.Адьшаа УИХ-д өөрөө ч тэнцвэрээ олж хөлд, хэлд орж чадахгүй жил шахам болж байна. Тэрээр “Өвөл болохоор хүйтэн болдог”-оос дутуугүй “аргумент”-ыг УИХ-ын индэр дээрээс удаа дараа хэлж, Ховдчуудаа санаа сэтгэлээр нэгэнт унагаад байгаа. Ш.Адьшаа анх МАН-д байсан, дараа нь АН-д орсон, харин саяхан “Үнэн ба Зөв” намын зөвлөгөөг авч хэсэг гүйсний эцэст коронавирусийн хавьтагч болж хөл хорионд орсоноор арай гэж нэг зогсов бололтой.
Төлөвшөөгүй, тэнцвэргүй, тогтворгүй хүнийг төрд ойртуулж болдоггүйн зовлонг Ховдчууд хожимдож ухаарсандаа амаа барьж сууна. Хавьтагч гэснээс хаана л зээл, тендер, томилгоо байна, харсан сонссон руугаа урваж, шарваж, үсчиж гүйгээд байгаа түүний зарим хавьтлын ул мөрийг үнэрлэсэн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Ш. Адьшаа чи олонхийн гишүүн шиг аашлахаа боль. Чамайг хаана юу хийгээд явааг мэдэж байгаа шүү!!!” гэсэн үгсийг чулуудаад авсан удаатай. Үнэндээ Ш.Адьшаагийн дам нэгэн хавьтал нь дампуурчихаад байгаа “Капитал” банкнаас авсан өндөр хэмжээтэй зээл гэдгийг эх сурвалж хэлж байна.
Ард түмний хадгаламжийн мөнгийг зээлж авчихаад өрөө төлж чадахгүй болохоороо банк дампууруулах бохир үйл ажиллагаанд оролцоод гүйчихдэг арчаагүй хүнлэг бус өөдгүй жишигээс Ховдын Ш.Адьшаа тэргүүтэн бас хол байсангүй. Зээлийн эргэн төлөлтийнх нь араас, “зэрлэг цэцэгсийн хүлэмж” шиг болчихоод байгаа ард иргэдийнхээ өмнөөс эрэн сурвалжлах сэтгүүлчид байдаг бол явах байлгүй дээ. Энэ мэт нөхдүүдийг эгүүлэн татах хөдөлгөөн сонгогчдын дунд бас өрнөөсэй л билээ. Нутгийнхаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг намынхаа бүлгийн дарга, УИХ-ын дэд даргад дэвшихэд нь хорсолтойгоор эсрэг зүтгэчихдэг түүнийг хүний мөсгүй, жудаггүй нэгэн болохыг сонгогчид нь гайхсаар л.. Хэзээ өрөө төлөх вэ. Хэзээ эгүүлэн татах вэ. Хэзээ хүн чанар, ёс зүйг эрж хайдаг болох вэ.
| Гишүүн Ш.Адьшаа “Ард олныхоо хадгаламжийн мөнгө”-ийг хэзээ төлж барагдуулах вэ |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |