• Өнөөдөр 2025-03-14

Ерөнхий сайд хөл хорио тогтоох бол эрт мэдэгдэх чиглэл өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын Ажлын хэсгийнхэнтэй хуралдаж байна. Уулзалтын үеэр Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр хуралдуулах үүрэг өгчээ. Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгсөн байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш нийслэлд нэг өдөрт бүртгэж буй тохиолдлын тоо буурахгүй, 120-150 орчим байна. Хэрэв нэг өдөрт 200 болон түүнээс дээш тооны тохиолдол илэрвэл бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохоос өөр аргагүйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.           
 
Түүнчлэн МУИС-ийн багш нарын хийсэн математик тооцооллоор цаг хугацааны хувьд дараагийн долоо хоногийн төгсгөлөөр нэг өдөрт 200 тохиолдол бүртгэж эхэлнэ гэж мэдэгдсэн. Иймд ирэх сарын 1-9-ний хооронд нийслэлд бүх нийтийг хамруулсан хөл хорио тогтоох санал гаргаж, УОК-т танилцуулсан байна.   

Ерөнхий сайд хөл хорио тогтоох бол эрт мэдэгдэх чиглэл өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188