• Өнөөдөр 2025-04-24

АН-ын даргад нэр дэвшигчид цахим уулзалт хийж байна

2021-03-20,   601

АН-ын даргад нэр дэвшигчид  есөн аймаг, долоон дүүргийн гишүүдтэй цахим уулзалт хийж байна. Нэр дэвшигчид өрсөлдөгчид биш тул хөгжилд хөтлөх, улс орны нэг тулгуур нам болгохын төлөө хамтдаа зүтгэхийг уриалав. 
 
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хэн нь ч намын даргаар сонгогдсон Ардчилсан намд тулгараад байгаа асуудал, нөхцөл байдлыг хурдан хугацаанд шийдвэрлэж, хүчирхэг Ардчилсан намыг бий болгож чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. 
 
Мөн гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах дотоод сонгуульд идэвхтэй оролцохыг намын гишүүддээ уриалж, иргэдийн саналыг сонсож, гишүүд дэмжигчидтэйгээ санал солилцож байна. 

АН-ын даргад нэр дэвшигчид цахим уулзалт хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188