• Өнөөдөр 2025-04-24

И.МӨНХЖАРГАЛ: АН-ын даргын сонгуулийн санал хураалт цаасан хэлбэрээр явна

2021-03-19,   660

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
 
Тус намын даргын  сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хоног, цахимаар гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад таван  өдөр өнгөрч байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид цахимаар Архангай, Баянхонгор, Баян-өлгий, Говь-Алтай, Говь-сүмбэр, Булган, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт  6500 орчим гишүүд, дэмжигчидтэй уулзаж, өөрсдийн бодлого, шийдвэр, мөрийн хөтөлбөрийг танилцуулж, сурталчилгааны ажил хэвийн үргэлжилж байна.  
 
Нэр дэвшигчид гуравдугаар сарын 21-ны өдрөөс эхлэн гурван удаагийн бодлогын халз мэтгэлцээнийг гурван шатлалтай хийх юм.  Мөн АН-ын дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн сонгуулийн саналын хуудас хэвлэгдэн гарсныг санал хураалтын үеэр халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлахтай холбоотой зөвлөмжийн хамт  бүх аймаг, дүүргүүдэд  хүргэгдээд байгааг хэллээ. Өнөөдрөөс эхлээд бүх сумдад хүргэгдэж байгаа юм байна. 
 
АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж байгаа сонгуульдаа идэвхитэй оролцоно гэж 330 сум, 172 хэсгийн хорооны гишүүд дотоод сонгуулийн хороондоо саналаа илэрхийлж байгаад талархалаа илэрхийлээд АН-ын даргын сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах, буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаад залруулга, тайлбар мэдээллийг өглөө.
 
АН-ын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд бүртгэсэн бөгөөд гуравдугаар сарын 12-26-ны өдрүүдэд сонгуулийн сурталчилгааны кампанит ажил үргэлжилнэ. Гуравдугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал хураалт уламжлалт цаасан хэлбэрээр явагдна.  Ямар нэгэн цахим хэлбэрээр Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт явагдахгүй болохыг Дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор мэдэгдлээ.

И.МӨНХЖАРГАЛ: АН-ын даргын сонгуулийн санал хураалт цаасан хэлбэрээр явна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188